УДАХГҮЙ ЗАР ОРУУЛНА

Банжиг Блогчдын дунд боломжын хэмжээнд Хийн урт буугаар тэмцээн зохион байгуулах юмсан гэсэн санаагаа хэрэгжүүлэхээр бодож яваа тул ТЭМЦЭЭНИЙ ЗАР-ыг удахгүй оруулнаа. Та бүхнийг дэмжинэ гэдэгт итгэж байна.

 

Жич: сум, байны зардал гарах тул тэмцээнд оролцочдоос тодорхой хэмжээний төлбөр авах байх, мөн орон зай цаг хугацаанд баригдаад хүний тоог хязгаарлаж магадгүй юм гэхдээ хэдэн хүн орох гэдгээс хамаарах байх, Мөн оролцогчдын насны доод хязгаарыг заах болно, учир нь буу бол бөмбөг биш.

Буудагчдад (CS биш гсн кк)

"Буудагчдад (CS биш гсн кк)" цааш унших »
Сонирхолтой түүх

1896 онд Грекийн Афин хотноо зохиогдсон анхны Олимпод  хөнгөн атлетик, дугуй, туялзуур жад, гимнастик, буудлага, усанд сэлэлт, талбайн теннис, хүндийг өргөлт, бөх гэсэн спортын 9 төрөл багтаж байжээ.  

Анхны Олимпийн Буудлага спортын тэмцээн нь Каллидиа хэмээх буудлагын талбайд 5 дасгалаар буюу 3 нь гар буугаар, 2 нь  урт буугаар зохиогдсон байна. /буудлагын талбайг ихэвчилэн "тир" гэж нэрлэдэг/

Эхний тэмцээн нь 200 метр зайд байлдааны урт буугаар 7 орны 42 тамирчин буудсанаас Грекийн Пантиллис Карасевдас буудсан 40 сумаа байндаа бүгдийг нь онож нийт 2350 оноогоор түрүүлж байв . Хоёрдугаар байранд орсон Грекийн тамирчин Павлос Павилидис 40 удаа буудсанаас 38-ыг нь байндаа оносон гэж тэмдэглэгдэн үлджээ.  /Сохирхолтой нь байн дээр хэд хэд гэсэн оноотой цагираг байсан нь тэмдэглэгдээгүй байна/

Дараагийн тэмцээн 25 метр зайнд байлдааны гар бууны төрлөөр болж  4 орны 16 тамирчин оролцсоноос АНУ-ын ах дүү Жон Пейн, Самнер Пейн нар алт мөнгөн медалийн эзэн болж дүү нь 25 сумаар 442, ах нь 23 сумаар 380 онож байжээ. Нэгэн хачирхалтай зүйл болж байсан нь ах дүү хоёрыг дараагийн 30 метр зайнд болсон гар бууны тэмцээнд орох гэхэд нь аль нэг л оролцох шаардлага тавьсан тул ах Самнер Пейн нь 3 орны 5 тамирчин оролцсон чөлөөт буудлагын дасгалд орж түрүүлжээ.

Дөрөвдүгээр тэмцээн нь 25 метр зайнд гар буугаар хурдан буудах дасгал байсан ба АНУ-аас ирж оролцсон ах дүү Пейн нарын бууны калибр таарахгүй байна хэмээн үзэж тэмцээнд оруулаагүй бөгөөд энэ дасгалд 3 орны 4 тамирчин оролцох байсан ч Англи улсын тамирчин оролцоогүй бөгөөд үлдсэн 3 тамирчин Олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг хуваан авч байсан байх юм.

Анхны Олимпийн Буудлага спортын сүүлийн тэмцээн нь урт буугаар 300 метр зайнд 40 сумыг хоёр өдрийн турш буудах дасгалаар болж үүнд 3 орны 25 тамирчин оролцож эхэлсэн боловч 20 тамирчин дасгалаа дуустал нь буудсан ба эхний өдөр Грекийн тамирчин ИоннисФрангодис 10 сумаар 470 /дараа өдөр +192+440+210 нийт 1312/оноогоор тэргүүлж байсан бол дараагийн өдөр мөн Грекийн тамирчин Жоржиос Орфанидис /328+520+420+315/ бүх нийлбэрээр 1583 онож алтан медалийн эзэн болж мөнгөн медалийг эхний өдөр тэргүүлсэн тамирчин хүртэж, хүрэл медалийг Дани улсын Вигго Жэнсэн 1305 оноогоор авч байжээ.

Сайн байна уу, анд найзуудаа

Юны өмнө энэ чөлөөт ертөнцөд нэгэн санаа өвөрлөн хөл тавьж байгаадаа баяртай байна.

Энэ блогоо буудлага спортын талаарх мэдлэг, мэдээлэлд зориулан хөтлөх чин хүсэл бидэнд байгааг дуулгая.  Энэ агуу спортыг сонирходог болон түүгээр хичээллэдэг, хичээллэж байсан мөн дэмждэг бүх хүмүүст энэ блог үргэлж нээлттэй байх болно.

Мэддэггүй нь мэддэг болж, мэддэг нь улам мэргэн болох болтугай.

(Нийт: 4)